Худалдаа үйлчилгээ

Номин Холдинг ХХК нь худалдан авагчдын эрэлт хэрэгцээг хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, тэдний ая тух, цаг зав, сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэхийн төлөө ажилладаг. Үүний нэг жишээ нь жижиг дунд бизнес эрхлэгчид, хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд зориулсан бөөний төвийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэн байдлаар зохион байгуулахаар үе шаттайгаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр хөдөөгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, орон нутгийн хэрэглэгчдэд чанартай бараа бүтээгдэхүүнийг УБ хотын үнээр хүргэх, үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, хот хөдөөгийн ялгааг арилгах боломжтой болж байна.

Үүний зэрэгцээ худалдан авагчдын дунд бөөний худалдан авалтын талаарх ойлголт төлөвшин хөгжиж, давуу талыг мэдэрснээр үйлчлүүлэгч, тэр дундаа байнгын харилцагчдын тоо өсөн нэмэгдсээр байна. Жил бүр бөөний төвүүд “Бизнес эрхлэгчдийн форум”-г өөрийн байранд зохион байгуулж, нийслэл дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран ажилладаг.

Холбоо барих: +976 7017-2467, 7018-2448

© 2021 gankhiits.mn