Монголын үнэн сонины 100 жилийн ойд зориулсан мэндчилгээ

Монголын хэвлэл мэдээллийн салбарт 100 жилийн түүхийг бичилцэж буй “Монголын Үнэн” сонины хамт олонд 100 жилийн ойн баярын мэндийг барилгын материалын үйлдвэрлэлийн “Ганхийц” ХК-ийн хамт олны өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Үнэн сонины анхны дугаар 1920 онд анх Эрхүү хотноо хэвлэгдсэнээс хойшхи түүхт 100 жилийн хугацаанд тус сонин Монгол улсыг ХАА, Аж үйлдвэрийн орон болж хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Соц нийгмийн нэг намын тогтолцоот үед нийгмийн аливаа дутагдлын эсрэг хүчтэй дуугарч дөрөвдэх засаглалд хүндтэй орон зайг эзэлдэг байсан юм. Тухайлбал Ерөнхий эрхлэгч нь байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зохиолч Л.Түдэв, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганболд, нэрт зохиолч, сэтгүүлч Жа. Пүрэв, нэрт сэтгүүлч Ц. Балдорж нарын бичсэн хүнд суртал, авлига, байгаль орчныг хөндсөн шилдэг даацтай нийтлэлүүд тухайн үед нийгмийг донсолгож уншигчдын талархлыг хүлээж байсныг дурьдах нь зүйтэй болов уу. Монголын үндэсний их бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч “Ган хийц” ХК нь барилгын даацын бүх төрлийн төмөр хийц, халаалтын тогоо, даралтат эд анги, цахилгаан станцын технологийн төмөр хийц, өндөр хүчдэлийн тулгуур, хөөсөнцөр сэндвич хавтан, хүчитгэсэн бетон шон, төмөр замын дэр бетоныг дотооддоо үйлдвэрлэн улсынхаа бүтээн байгуулалтад амжилттай гар бие оролцож байна. “Ган хийц” ХК нь “Ган Ён Пластик” үйлдвэр, барилга угсралтын “Ган-Эрдэнэ Констракшн” ХХК, “Сэндвич, Хөөсөнцөр хавтангийн үйлдвэр, “Хүчитгэсэн бетон хийц” ХХК, “Хусандай мөөгний үйлдвэр”, “Хадаасны үйлдвэр”, Вакум цонх, хаалганы үйлдвэр, Эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, Төмөр замын төмөр бетон дэрний үйлдвэр гэсэн 9 салбар үйлдвэртэй. 1990- ээд онд барилгын компаниуд ойн залуу моднуудыг тайрч, эрчим хүний шугам хийж байгаад харуусч гадны орнуудын жишгээр бетонон шон хийхийг зорьсон маань өнөөдөр улсынхаа бүтээн байгуулалтад хүчээ сорьсон зөв ажил болсныг харахад таатай байна. Мөн монгол чанарыг таниулсан хадаас үйлдвэрлэж барилгын салбарынхны эрэлтийг хангаж ирлээ. Өдгөө төмөр замын бүтээн байгуулалтад оролцож төмөр замын дэр бетон үйлдвэрлэж байна. Зүүн бүсийн аймгуудыг эрчим хүчээр хангах хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан хотод орон нутгийн түүхий эдийн орд газрыг түшиглэн төмөр бетон тулгуур, бетонон эдлэлийн “Жадав” ХХК салбар үйлдвэр байгуулснаар зүүн бүсд бетонон тулгуурыг хамгийн хямдаар үйлдвэрлэх боломжийг хангаад байна. Төмөр бетон тулгуурыг үйлдвэрлэхээс гадна бетонон эдлэл, замын бродюр, явган замын хавтан үйлдвэрлэх болсон нь Дорнод бүсийн хөгжил, барилгын материалын үйлдвэрлэлийн сэргэх эх суурийг тавьсан юм. Ингэж жил бүр 1500 ширхэг залуу мод хяргагдахаас сэргийлж, байгаль экологийн тэнцвэрт байдалд заналхийлж байсан аюулыг бууруулж, бүсийн хэмжээнд бетон шонгийн хэрэгцээг хямд чанартай бүтээгдэхүүнээр хангах боллоо. “Тавантолгой-Зүүнбаян”-гийн 416 километр төмөр замыг барьж буй энэ үед “Ганхийц”-ийн монгол инженерүүд төмөр замын бетонон дэрийг нь үйлдвэрлэж байгаа нь бахархууштай юм. Дэлхийд гайхагдсан Английн технологийг Монголд нэвтрүүлж, хүнд даацын ачаатай галт тэргийг даах боломжтой, дэлхийн стандартад нийцэх төмөр бетонон дэр үйлдвэрлэж буй нь дотооддоо төдийгүй гадагшаа экспортлох боломжтой юм. Тухайлбал ОХУын Чита муж руу төмөр замын дэр бетон экспортлох гэрээ хэлцэл байгуулахын зэрэгцээ төмөр хийцийн бүтээгдэхүүнээсээ БНХАУ руу экспортлох, эх орондоо нэмүү өртөг шингээх зорилготой ажиллаж байна. Ингэснээр манай улс 10 гаруй тэрбум төгрөгийн валютын гадагшлах урсгалыг дотооддоо шингээж байгаа юм. “Таван Толгой”-гоос Дорнод хүртэл барьж байгуулах 1100 км урттай төмөр замд хоёр сая гаруй бетон дэр шаардлагатай болж байгаа нь хэрвээ гаднаас импортоор худалдаж авсан бол наад зах нь 15 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоолол байв. Манай улс эрчим хүчний нэгдсэн системд холбогдох шийдвэр гарах үед “Ганхийц” ХК эрчим хүчний шугамын тулгуурын үйлдвэрээ 27 салбар үйлдвэртэй болгон өргөжүүлж монголчуудаа гэрэл, цахилгаантай болгоход гол хувь нэмрээ оруулсан. Дорнод аймгийн хөгжлийн төв Чойбалсан хотод барилгын материалын парк ажиллах болсноор дотоодын бусад аж ахуйн нэгжүүдэд боломж гарч байна. Тухайлбал, дэр бетон хийхэд дээд зэргийн чанартай цемент шаардагдах тул Монголын үндэсний үйлдвэрлэгч “Монцемент” компанийн бүтээгдэхүүнийг сонгож урт хугацааны гэрээ байгуулсан. “Ганхийц” ХК төмөр бетонон дэрний хоёр дахь үйлдвэрээ Улаанбаатарт байгуулсан ба түүнд зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь зах зээлийн 25 хувийг шууд хангах буюу жилдээ 350-500 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Аливаа барилгын бүтээн байгуулалт цемент, арматургүйгээр хөгжих аргагүй. “Ганхийц” компанийг арматурын үйлдвэрлэлгүйгээр төсөөлөх боломжгүй. Монгол хүн эх орондоо бүхнийг хийж чаддаг болно. Чадах ёстой гэж үздэг “Ганхийц”- ийнхэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ихэвчлэн урдаас өндөр үнээр худалдан авч ирсэн сэндвич хавтангаас эхлээд эрчим хүчний салбарт өргөнөөр ашиглагддаг бетонон тулгуур баганыг бид өөрсдөө үйлдвэрлэх болсон нь байгаль орчин хийгээд эдийн засагт үлэмж хувь нэмэр болж буй юм. Монголчууд эх орондоо эзэн нь болж бүтээн байгуулцгаая гэж уриалж байна. Ингээд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ард түмнээ үнэн бодит мэдээллээр хангах үүргээ амжилттай биелүүлж 100 жилийн ойгоо бахархалтай тэмдэглэж буй “Монголын үнэн” сонины сэтгүүлчдэдээ үзэг нь хурц, үйлс нь арвин байхын ерөөл дэвшүүлье. МЭНДЧИЛГЭЭ “ГАНХИЙЦ” ХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР

М. ДАВААСҮРЭН

© 2020 gankhiits.mn