Бидний тухай

“Ган Хийц” ХК нь 1985 онд Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харъяа жилдээ 6000 тн төрөл бүрийн төмөр хийц эдлэл, төмөр карказ үйлдвэрлэх хүчин чадалтай “Барилгын Төмөр Хийцийн Үйлдвэр” нэртэйгээр анх  байгуулагдсан. Тус үйлдвэрийн газар 1992 оноос үйлдвэрлэл худалдааны “Ган хийц” хувьцаат компани болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан. Өнгөрсөн онуудад 100000 тн төмөр хийц эдлэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүллээ.

“Ган хийц” компани 1994 оноос өөрсдийн ИТА-уудын санаачлагаар ясны гурил боловсруулах технологи боловсруулан 1995, 1996 онд нийтдээ 600 тн гурил үйлдвэрлэж экспортлосон юм. 1998 онд Монголын зах зээлд төрөл бүрийн шуудай үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор компанийн дэргэд “Ган Ен Пластик” компанийг тус тус байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийт 100 гаруй ажиллагсадтай, ИТА нарын бүрэлдэхүүнд МУ- ын Зөвлөх Инженер 1, Техникийн ухааны доктор 1, техникийн ухааны бакалавр 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжилтэй ажилчдын 75% нь өндөр зэрэглэлтэй угсрагч, гагнуурчин, слесариуд ажиллаж байгаа ба 14 гагнуурчин олон улсын /ASME стандартын шаардлага хангасан/ баталгаат гагнуурчны эрх бүхий юм.

Бүтээгдэхүүний гагнуурын оёдолын чанарт олон улсын II зэрэг бүхий инженер үл эвдэх аргаар шалгалт хийж баталгаа гаргаж өгдөг.

Манай компани төмөр хийц эдлэл, төмөр карказ үйлдвэрлэх, угсрах ажилд шаардагдах 100 гаруй технологийн тоног төхөөрөмж, машин механизмтай. 2010 оноос тоног төхөөрөмжийг шинэчлэх “Шинэчлэл” төсөл боловсруулан сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын байгууллагуудын гагнуурчдыг бэлтгэх, давтан сургах ажлыг 1988 оноос зохион байгуулж ирсний үндсэн дээр нийт 172 хүнд мэргэжил эзэмшүүлсэн буюу давтан сургаж баталгаат гагнуурчны үнэмлэх олгосон. 2009 оноос Германы мэргэжил сургалтын төвтэй хамтран өөрийн үйлдвэр дээр гагнуурчин бэлтгэх сургалт зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд шаардалагтай мэргэжилтэй ажилчдыг өөрийн компанид дадлагажуулан ажлын байраар ханган ажиллаж байна.

Компани 7000м2 талбай бүхий үйлдвэрлэлийн барилга, 3000м2 талбай бүхий задгай агуулах, 1036.8м2 талбай бүхий конторын барилгад үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус компани нь 2005 оноос эхлэн барилгын “Сэндвич хавтан”-ийн цехийг байгуулж, үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний болон ахуйн зориулалттай барилга байгууламж, зам тээвэр, уул уурхай, барилгын салбаруудад өргөнөөр ашиглах бүх боломжийг нээж өгсөн юм. Үүний үр дүнд БНХАУ-аас өндөр үнээр худалдан авч байсан сэндвич хавтанг эх орондоо үйлдвэрлэх үүд хаалгыг нээж өгсөнөөрөө Монгол улсын хөгжилд үнэмлэхүй ач тус, нэмэр оруулж байна. Мөн сэндвич хавтангийн үйлдвэрлэлд ашиглагдах хөөсөнцөр үйлдвэрлэх техник технологи оруулж ирж, эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо.

2006 оны 6-р сараас Монгол Улсын Дэд бүтцийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд заасан “Өндөр хүчдэлийн 15000 м3  хүчитгэсэн төмөр бетон тулгуур”-ыг үйлдвэрлэх үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

2009 оноос үйлдвэрлэлээ өргөтгөн компанийхаа дэргэд “Хүнсний таримал хусандай мөөг”-ний үйлдвэрийн байгуулан эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

2010 онд өөрийн үйлдвэрийг түшиглэн ахуйн зориулалттай “Хадаас”-ны үйлдвэрийг байгуулан шинээр ажлын байр бий болгож ажиллаж байна.

2011  өөрийн компанийн гүйцэтгэж байгаа барилга угсралтын ажил болон  зах зээлд нийлүүлэхээр “Вакум цонх”-ны үйлдвэр.

2012 онд Монгол-Чехийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар “Эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр” “Экономи Энержи Хийц”ХХК-ийг   ашиглалтанд оруулан ажиллаж байна.

Манай “ГАН ХИЙЦ”ХХК  нь 2015 онд Монгол улсад төмөр замын төмөр бетон дэрийн үйлдвэр барьж байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж, техник  эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа шинжилгээний ажилуудыг 3 жилийн хугацаанд хийж,  энэхүү  үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулаад байна

Нийт 100 гаруй ажилчидтай үйлдвэрт 1 ээлжээр  09-18 цагийн хооронд ажилладаг.  Ачаалал ихтэй үед 24 цагаар  ажилладаг.

 

© 2023 gankhiits.mn